2011-03-30
Өөрийгөө сорьцгооё. Хувилбар 1.

Дөрөвдүгээр анги хугацаа 60 минут

4 ... ангийн сурагч ......................................

Хувилбар 1.

Монгол хэл:

1. “Ертөнцийн гурван бэрх” –ийг бич.

2. Бүдүүвчээр өгүүлбэр зохио: Жн, Жн, Ж.н, Тэ.н, Ж.н,То.н, Үү.

3. “Монгол улсын нийслэл Улаанбаатар хот.” өгүүлбэрийг асуух өгүүлбэр болго.

4. Хэлц үгийг тайлбарла: олон таван үггүй

5. Зүйр үгийг зөв найруулан бич:

хүн, мэдвэл, бэлчээрээ, биеэ, мал, мэдвэл

6. Балархай эгшгийн үүргийг тайлбарла: хамжлага

7. Дараах үгийг тийн ялгалаар ялгалла: бөмбөг, охин

8. Үгсийн аймгийн жишээ гарган бич: Жинхэнэ нэр - Үйл үг- Тэмдэг нэр- Төлөөний үг-

9. Нөхцөлийг зөв залгаж бич: захидал + ын, гар+ я, авирах+ д

10. Үгийн бүтцээр задлан зур: нүүдэлчин

Математик:

1. Илэрхийллийг бод: 3163648 : ( 10401 – 9889 ) – ( 783 + 873 ) =

2. Тэгшитгэлийг бод: 239 * x +407 = 8772

3. Нэртэй тоог бод: 2м 57см + 105м 32 см + 8м 39см =

4. Дараах тоог зуут, мянгатаар тоймло: 4750635

5. 62 м даавуу, 12 м цэмбийг 15400 төгрөгөөр худалдаж авав. Дахин 16600 төгрөгөөр мөн тийм 68 м даавуу, 12 м цэмбэ авсан бол тус бүр 1 метр нь ямар үнэтэй вэ?

6. 2, 1, 3, 5 гэсэн цифрүүдээр дөрвөн оронтой хамгийн их тэгш тоог бүтээ.

7. Цагаар илэрхийлээрэй: 480000 мин = 1 сар =

8. 2; 5; 8; …; …; 17 цэгийн оронд тохирох тоог ол.

9. 45о өнцөг байгуул. Энэ ямар өнцөг вэ?

10. 12 см8 мм периметртэй квадратын талбайг ол.

Хүн байгаль:

1. Алтан гадас од аль зүгийг заадаг вэ?

2. Аль нь амьд бие вэ?

а. бороо б. салхи в. болжмор г. цаг

3. Бид ямар хийгээр амьсгалдаг вэ?

а. хүчилтөрөгч б. нүүрстөрөгч

4. Аль нь усанд уусахгүй вэ? а. элсэн чихэр б. гурил в. давс

5. Агаар нь өнгөгүй байдаг. а. үнэн б. худал

Хүн нийгэм:

1. Аль нь чамтай ясан болон цусан төрлийн холбоогүй вэ? Доогуур нь зур.

өвөө, өргөмөл ах, авга эгч, нагац ах

2. Аав нь охиноосоо гарсан хүүхдийг юу гэж дуудах вэ?

а. ач б. зээ в. жич г. гуч

3. Монгол улс урд талаараа ямар улстай хиллэдэг вэ?

а. Америк б. Орос в. Япон г. Хятад

4. Улсын их хуралд хэдэн гишүүн байдаг вэ?

а. 69 б. 62 в. 76 г. 75

5. Дараах нэрсийн аль нь тив биш вэ?

а. Ази б. Африк в. Энэтхэг г. Америк


Бичсэн: Ariuna | цаг: 21:44 | Сурагч
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax