2011-02-22
Эцэг эхэд өгөх зөвлөгөө

Хүүхдэд багаас нь хориглох зургаан зүйл

Гашуунаар бүү тэтгэ: Хүүхэд багаасаа гашуун ундаа буюу идээг хэрэглэж дасвал яваандаа бор дарсанд дуртай болно.Гашуун идээ ундаа дотоод эрхтнийг амархан гэмтээдэг болохыг анхаар.

Өнгөнд бүү шуна: Ертөнцийн хар, цагааныг ойлгох болоогүй балчир бага үеэсээ гоё чамин өнгөнд шунавал амьдралын эрээн барааныг мэдрэх үедээ биеэ авч явах чадвар нь мөхөсдөж хүү, охин минь өөрөө зовно хэмээн ээж аавууд эртнээс болгоомжилдог.

Амттанаар бүү цатга:Чихэр зэрэг амттанд хүүхэд дуртай хэрэглэх ч ёстой. Гэвч цадтал иддэг хоол биш.Хэр хэмжээг ихэсгэвэл гашууны адил муу нөлөөтэй тул тохируулж хэрэглэ гэсэн үг.Чихэр идвэл хоолонд дургүй болж ,шүд гэмтэн бусад өвчин үүсэх эхлэл болдог.

Тансагт бүү умбуул: Хүүхэд ахуйгаасаа тансагт умбавал хүний амьдралаас тасарч ,жаргал зовлон , сайн муу, хөдөлмөрийн үнэ цэнийг огт ойлгож мэдэхгүй хүн болж болзошгүй.Хөдөлмөрлөж үзээгүй үедээ эх эцгийнхээ хөдөлмөрийн хөлснөөс зөвшөөрөлгүй авч хэрэглэж болохгүй гэдгийг үр хүүхдэд нь ойлгодог байвал сайн.

Улайг бүү үзүүл: Нялх бага үедээ хүүхэд үзсэн харсан зүйлээ амархан цээжилж тогтоодог.Тав хүртэлх насандаа харсан үзсэн зүйлийн ихэнх нь бүх амьдралынх нь туршид хадгалагдан үлддэгийг эрдэмтэд нотолжээ.Хүний ертөнцөд хамгийн жигшүүрт зүйл нь улай байдаг тул улайг үзүүлэхийг эрс хориглодог нь хүүхдийн энэрэнгүй нинжин сэтгэлтэй болон өсөхөд харшлах талтай.

Нойронд бүү автуул:”Нойронд сэргэг ,номонд мэргэн хүү ” гэсэн сайн шинжийг магтан үнэлдэг .”Унтаж хэвтэх нь уруудахын шинж” гэж их унтахыг зэмлэн буруутгадаг.Ер нь Монголчууд их эртэч хүмүүс , малчид тогтмол таван цагт босдог байжээ.Эрт босвол нэгийг үзнэ гэж ярьдаг нь ихээхэн учиртай үг юм.


Бичсэн: Ariuna | цаг: 11:22 | Эцэг эх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


thanks tani zovlogoo taalagdlaa
Бичсэн: togsoo цаг: 11:47, 2011-02-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax